Орхон ХакатонМНEN
Эрдэнэт хотын Найрамдлын хөшөө, цэлмэг тэнгэр

Орхон аймгийн ахлах ангийн сурагчдад зориулав

Орхон аймгийн анхны хакатон

Өөрт тулгардаг асуудлаа технологи ашиглан бүтээлчээр баг болж шийднэ.

Бүртгэл хаагдахад

--
өдөр
--
цаг
--
минут
--
секунд

Бүртгэл хаагдах хугацаа: 11-р сарын 16, 23:59

Өдөр бүр бидний хажуугаар жижиг ч гэсэн нэг асуудал өнгөрдөг.

Энэ удаад түүнийг анзаарч, шийдлийг нь хамтдаа бүтээж үзье.

Өдөр бүр тааралддаг асуудлууд

Хичээлийн хуваарь өөрчлөгдсөнийг найзаасаа л сонсож мэддэг.

Их завсарлагаа сургуулийн цайны газарт хүлээж зогссоор дуусгадаг.

Эмээ орой эмээ уухаа байнга мартчихдаг.

Та эдгээрийг аль хэдийн анзаарчихсан. Одоо тэгвэл бусдыг хүлээлгүйгээр асуудлыг өөрсдийн гараар шийдэцгээе.

Нэг өдөр, нэг асуудал

1
өдөр, 8:00-аас 17:30 хүртэл бүтээнэ
3–4
хүний баг
8
баг шалгарна
0
мөр код бичиж үзээгүй ч болно

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид. Оролцогчид програмчлалын туршлагагүй байж болох ба бүтээлч сэтгэлгээ, шинийг туршиж үзэх хүсэл эрмэлзэл хамгийн чухал.

Хэрхэн явагдах вэ

  1. Бүртгэл

    Тун удахгүй зарлана

    Ахлагч баг үүсгэж, гурван богино асуултад хариулаад урилгын холбоосоо гишүүддээ илгээнэ. Гишүүн бүр мэдээллээ бөглөнө.

  2. Шалгаруулалт

    Тун удахгүй зарлана

    Ирсэн хүсэлтүүдээс санаа, сониуч зан, оролцох хүсэл эрмэлзлээр нь 8 багийг сонгоно.

    Сониуч зан
    Бодит асуудлыг анзаардаг, яагаад гэж асуудаг
    Шинэлэг санаа
    Санаа нь шинэ эсвэл өөрийн өнцөгтэй
    Нэг өдөрт хэрэгжих боломж
    Хамгийн жижиг хувилбараа тодорхой хэлсэн
    Хүсэл эрмэлзэл
    Хариулт нь чин сэтгэлийн, хүчин чармайлт гаргасан
    Багийн бэлэн байдал
    Үүрэг хуваарилалт, туршлага, тэнцвэр
  3. Танилцуулга сургалт

    11-р сарын 19, 16:00

    Хакатон гэж юу вэ, ямар хэрэгсэл ашиглах, өдрийг хэрхэн бүрэн ашиглах талаар.

  4. Хакатоны өдөр

    11-р сарын 21

    8:00–17:30 хүртэл багууд арга хэмжээний зааланд хөгжүүлэлт хийнэ.

  5. Шүүлт ба шагнал гардуулах

    11-р сарын 22

    Маргааш өглөө 9н цагаас эхлэн багууд тохирсон дарааллаар 10 минутад багтан төслөө шүүгчдэд танилцуулна.

Ялагчид

  1. 1-р байр · 1,000,000₮????
  2. 2-р байр · 700,000₮????
  3. 3-р байр · 500,000₮????

Батлагдсан багууд 0

Одоогоор батлагдсан баг алга — анхных нь танай баг байж магадгүй.

Өөрчлөлт бидний гарт байдаг.

Баг үүсгээд найзууддаа урилгын холбоосоо илгээгээрэй, эсвэл найзынхаа илгээсэн холбоосоор нэгдээрэй.

Зохион байгуулагчидтай холбогдох

Асуух зүйл байвал эсвэл ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүсвэл залгаарай: 8579 8080

Зохион байгуулагчид

Яаж оролцох вэ?